Б.Бейсен: Баян-Өлгий аймагт нийт 308.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлхээр тусгав

С.Гандэлгэр
2 цаг 1 минутын өмнө

Өчигдрийн /2025.11.13/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэж баталлаа.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Бейсен тойрогтоо тусгуулсан хөрөнгө оруулалтынхаа талаар мэдээлжээ.  

Тэрбээр "Энэ удаагийн төсвөөр дараах үндсэн асуудлуудыг тусгав.

-Төсөвт төрийн байгууллагуудын урсгал болон төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах, харин хэмнэсэн хөрөнгийн хүрээнд багш, эмч нарын цалинг 15–50 хувиар нэмэгдүүлэхээр,
-Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар өсгөх,
-Мөн ирэх онд Баян-Өлгий аймагт нийт 308.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлхээр тусгав.

Үүнд:
- Онцгой байдлын барилга байгууламж худалдан авах /Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум/ 704.2 сая төгрөг,
- Гадаадын иргэн харьяатын газрын барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ 904.8 сая төгрөг,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны, цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/1,649.3 сая төгрөг,
- Цаг уурын харуулын барилга /Баян-Өлгий/388.3 сая төгрөг,
- Бага сургуулийн барилга, 160 суудал /Баян Өлгий, Ногооннуур сум, 6 дугаар баг/897.2 сая төгрөг,
- Сургуулийн барилга, 320 суудал /Баян Өлгий, Цэнгэл сум/ 3,269.7 сая төгрөг,
- Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум, 12 дугаар баг/ 95.0 сая төгрөг,
- Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Алтанцөгц сум/ 763.7 сая төгрөг,
- Спорт заалны барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум, 3 дугаар сургууль/ 1,000.0 сая төгрөг,
- Цэцэрлэгийн барилга, 150 ор /Баян-Өлгий, Алтай сум/ 1,661.3 сая төгрөг,
- Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/1,535.0 сая төгрөг,
- Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/1,085.1 сая төгрөг,
- Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал, 66 км /Баруун бүс/16,527.1 сая төгрөг,
- Сумын төвийн хатуу хучилттай авто зам /Баян-Өлгий, Өлгий сум/ 1,770.5 сая төгрөг,
- Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 5.8 км /Баян-Өлгий, Бугат сум/ 2,342.6 сая төгрөг,
- Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дөрөвдүгээр хэсэг, 23.13 км /Баян-Өлгий/ 21,558.0 сая төгрөг,
- Булган болон Жаргалант голын гүүр /Баян Өлгий, Булган сум/ 1,202.5 сая төгрөг,
- Ганц модны голын төмөр бетон гүүр, 72.8 у/м /Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум/ 1,500.0 сая төгрөг,
- Аялал жуулчлал, спортын цогцолборын барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ 3,211.8 сая төгрөг,
- Спорт цогцолборын барилга, 105 суудал /Баян-Өлгий, Ногооннуур сум/ 412.9 сая төгрөг,
- Үерийн усны хамгаалалтын далан суваг /Баян-Өлгий, Өлгий сум/ 3,278.5 сая төгрөг,
- Хот тохижилтын тоног төхөөрөмж /Баян-Өлгий/ 350.0 сая төгрөг,
- Сумын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл, дэд станц /Баян-Өлгий, Ногооннуур сум/ 1,138.1 сая төгрөг,
- Сумын 0.4 кВ, 10.0 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл, дэд станц /Баян-Өлгий, Алтанцөгц сум/ 1,138.1 сая төгрөг
- Эрүүл мэндийн төвийн барилга, 20 ор /Баян Өлгий, Өлгий сум, Хотгор баг/ 873.8 сая төгрөг,
- Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин /Баян-Өлгий аймаг, Өлгий сум, Сагсай, Даян баг/ 550.0 сая төгрөг,
- Цахилгаан хангамж /Баян-Өлгий, Алтанцөгц сум, Хаш баг/
- Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 1, 2 дугаар заставын цахилгаан хангамж /Баян- Өлгий, Цэнгэл сум/" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна