УИХ-ын чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Н.Учрал сайд, чиглэл боловсруулсан багт баяр хүргэе. Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг хоёрдугаар хавсралт дээр 330 үр дүнг хариуцагчтай нь гаргаж өгсөн байна. Гуравдугаар хавсралт дээр шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож өгчээ. Хувийн хэвшил, олон улсын байгууллагууд энэ бодлогын баримт бичгийг олж үзээсэй гэж бодож байна.
Гол нь шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг тодорхой тавьж өгсөн байна. Жишээ нь, инженерийн нэгдсэн төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн байна, зөв.
Таван жилийн Үндсэн чиглэлээ баталлаа. Одоо харин зорилгодоо хүрч чадаагүй тохиолдолд салбарын сайддаа хариуцлага тооцох уу. Ахиц гарахгүй бол хариуцлага тооцдог болох хэрэгтэй” гэж асуув.
Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Г.Лувсанжамц гишүүний манлайлал их чухал байлаа. Үнэлгээнд хэтэрхий субъектив байдлаар хандаж ирсэн. Тиймээс Хөгжлийн бодлогын баримт бичиг тоон агуулга руу шилжиж байгаа учраас асуудалгүй шүү дээ. “Хүрсэн үү, хүрээгүй юу” тэгээд л болоо. Хүрээгүй бол тухайн төсвийг ерөнхийлөн захирагч хариуцлагаа хүлээх ёстой гэдэг зөв. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний хэрэгжилтийн тухай хуульд холбогдох албан тушаалтны асуудлыг Ерөнхий сайдад шууд хүргүүлдэг. Ерөнхий сайд хариуцлага тооцоод явдаг.
Гэхдээ хариуцлагын тогтолцоо механизмаа маш ойлгомжтой болгох ёстой. Хэнд ч дабль стандарт үйлчилж болохгүй.
Бид нар олон улсын индексүүдтэй, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай 72 хувиар уялдуулсан. Ингээд ажиллаад эхлэхээр олон улсын индексүүд дээшилнэ, эерэг үр дүнгүүд гарна. Ингэж байж хөрөнгө оруулалтын орчин ч сайжрах боломж бүрдэнэ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна