МАН-ын XXXI Их хурал эхэллээ

Zuv.mn
5 цаг 24 минутын өмнө

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Буянт Ухаа” цогцолборт эхэллээ. Хурлаар намын даргыг сонгох, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн Намын шинэ Үндсэн дүрмийг батлах гэсэн хоёр гол асуудал, Намын хяналтын байгууллага болон Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгох зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.  

Хуралд МАН-ын намын бүх шатны байгууллагаас сонгогдсон 2,255 төлөөлөгч оролцох ёстойгоос 2,247 төлөөлөгчийн ирцтэйгээр ийнхүү эхэлсэн байна.


Хурлын эхэнд Их хурлыг удирдах 11 тэргүүлэгчийг сонгож, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг хурал даргалагчаар сонгосон. Улмаар тэргүүлэгчид оролцож буй  төлөөлөгчдөд хэлэлцэх асуудлыг танилцуулж, мандатын тооллогын комиссын даргын илтгэл болон МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг сонсож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна