УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Эрх баригч намд тохиолдсон хямралтай байдал нь эргээд төсвийг батлахад сөргөөр нөлөөлсөн. Төсвийг цаг хугацаанд нь хэлэлцэх явц дараалал болоогүй. Тийм болохоор сүүлийн хэлэлцүүлгүүд нэлээн хугацаагүй яаруу давчуу болсон.
Давчуу баталсан 2026 оны улсын төсөвт тодотгол хийх нь тодорхой.
Тойргийн зарим гишүүд улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан тойрогтоо төсөв тавиулсан.
Нэг зүйл ангиас нөгөө зүйл анги руу төсөв урсаж болдог учраас үүнийг далимдуулаад нэг төлөвлөсөн зүйлээ хасаад нөгөөг оруулчихаж байна шүү дээ.
Бид төсвөө баталчихаад таван жилийнх дараах төлөвлөгөөг ярьж байгаа нь буруу.
Бид төсвийн реформыг цаг алдалгүй хийх хэрэгтэй. Нэг талдаа нэг зардлыг өсгөхөөр нөгөө талдаа эх үүсвэр хэрэгтэй болно шүү дээ. Тэр эх үүсвэрийг хэрхэн яаж бий болгох вэ. Энэ удаад яах вэ бид урсгал зардлуудаа танаад, хөрөнгө оруулалтын зарим хэсгүүдийг болиулаад асуудлаа шийдлээ. Тиймээс л реформ хэрэгтэй гэж хэлээд байгаа юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна