МАН бага хуралд 118 гишүүн шинээр нэмэгдэж 597 гишүүнтэй болжээ

С.Гандэлгэр
1 цаг 26 минутын өмнө

МАН-ын 31 дүгээр их хурал гурав хоног хуралдаж, өндөрлөлөө. 

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд нийтдээ 2255 төлөөлөгч сонгогдож, 2247 төлөөлөгч оролцлоо. Монгол Ардын намын их хурлын төлөөлөгчдийн 94,95 хувийн саналаар намын шинэ даргаар
Ням-Осорын УЧРАЛ сонгогдлоо.
Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталлаа.
Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.
Монгол Ардын намын Бага хурлын 479 гишүүдийг шинэчлэн өргөтгөж нийтдээ 597 бага хурлын гишүүнтэй боллоо
Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонголоо.
Ийнхүү гурав хоног хуралдсан Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал амжилттай болж өндөрлөлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна