Н.Учрал хамгийн залуу УИХ-ын дарга болно

Х.Батсайхан
2 цаг 10 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаад намын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ. 

Ингэснээр тэрбээр ардчилсан Монгол Улсын түүхэнд хамгийн залуудаа УИХ-ын даргаар сонгогдсон хүн болох нь бараг тодорхой боллоо.

Ардчилсан хувьсгал ялж, олон намын тогтолцоо, Парламентын засаглалтай болсноос хойш  11 хүн УИХ-ын даргаар ажиллажээ.

Тэднээс хамгийн залуу нь Н.Багабанди байж. 1990-1992 оны хооронд ажилласан Бага хурлын даргаар 37 настай Р.Гончигдорж сонгогдож байсан бөгөөд тэрбээр 1996 онд 43 настайдаа УИХ-ын дарга болсон байдаг. Харин Н.Учрал УИХ-ын дарга болбол 38 настайдаа уг албан тушаалд очсон, хамгийн залуу улстөрч болох юм.

УИХ-ын /Бага хурлын/ дарга, нас  

Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он) 43 нас

Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он) 42 нас

С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он) 51 нас

Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он) 46 нас

Ц.Нямдорж (Улсын Их Хурлын дарга 2005-2007 он) 49

Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он) 50 нас

Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он) 67 нас

З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он) 46 нас

М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) 52 нас

Г.Занданшатар (Улсын Их Хурлын дарга 2019-2024 он) 49 нас

Д.Амарбаясгалан (Улсын Их Хурлын дарга 2024-2025 он)  43 нас

Н.Учрал (Улсын Их Хурлын дарга ?) 38 нас 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна