Ө.Шижир: ЕБС-ийг 12-р сараас хоёрдугаар сар хүртэл амрааж, хичээлийг наймдугаар сарын 01-нд эхлүүлдэг болъё

С.Гандэлгэр
1 цаг 25 минутын өмнө

Ковидын үеэр буюу ид хүйтний үед хөл хорио тогтоож хичээл сургууль, цэцэрлэг амарсан. Тухайн үед хүүхдүүдийн ханиад томуу, агаар замын халдварт өвчлөл 80% буурсан. Үүнийг дагаад эмийн компаниудын борлуулалт ч мөн адил өвлийн улиралдаа энэ хувиар унасан. Ханиад томуу, агаар амьсгалын замын өвчний эм, бүтээгдэхүүн оруулж ирдэг ххк-нуудын борлуулалтын 60% энэ хэдхэн сард л ашигаа олдог…. Нэг үгээр хэлвэл хүүхдүүдийн туссан ханиад, өвдсөн хатгаа, өвчилгөө томуу-с ихэнх ашигаа олдог гэсэн үг…..

20-р зуунд социализмийн цаг үед Монголчуудыг шашны үзэл суртлаас салгах гэж 9.1 бол ерөөсөө бидний баяр даа гэсэн пропаганда ОХУ-с явуулж эхэлсэн байдаг. Харин өнөө үед хэрэггүй бөгөөд бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бид чинь Дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй улс шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн өвлөөр хүүхдүүдээ -40 градуст цэцэрлэг, сургуульд энэ их утаан дунд явуулах нь хэр зөв бэ? Ядаж байхад хятадаас худалдаж авч байгаа түлшинд Тохирлын гэрчилгээ байгаа юу???, хэд дэх удаагаа Улаанбаатар хотын иргэд дээр утаан дээр туршилт хийгээд байгаа юм бэ? Монгол ардын намын дарга удирдлагууд… бүүр гомдмоор нь Хятадууд манай хотын удирдлагуудтай нийлээд…

Тиймээс ер нь цаашид жил бүрийн 12.01-с эхлэн дараа оны 2.01 хүртэл идэр есийн өвлийн хүйтнээр буюу Монголчуудын хэлдэгээр 9 эхлээд 1 ес, 2 ес 3 ес 4 ес-д ЕБС-ийг амраагаад 5 ес буюу тавьсан будаа хөлдөхгүй, 6 ес буюу зураасан зам гарах үед хичээлийн хаврын улиралыг эхлүүлээд, хичээлийн шинэ жилийг 9.01-н биш 8.01-нд эхлүүлдэг байвал ямар вэ? Нэг бол хэдүүлээ эмийн хэдэн ххк-нуудын төлөө цэцэрлэг, хичээл, сургуулийг өвөлжин явуулья, үгүй бол хүүхдүүдийнхээ төлөө өвөл идэр ес-н 1 сар гаран 45 хоног хугацаанд амрааж байя…



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.51
    57 минутын өмнө

    Социализмын тэгсэн ингэсэн гэж худлаа бүү солиор. Манайх шиг ийм эрс тэс цаг ууртай учир хүүхдүүд харин ч зуны 3 сар наранд бүр хөдөө байж дархлаа нь сайжирч эрүүл байх үндэс нь болдог юм. Одоо УБ- т бүгд шавчихаад ийм болоод байна!!! Цааш нь ярихаа больё

    Хариулах
  • 103.111.68.3
    10 минутын өмнө

    Зөв.

    Хариулах