Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад М.Бадамсүрэнг санал болголоо

Zuv.mn
56 минутын өмнө

Монгол Улсын Загийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг томилсноор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яманд сайыдын ор гарсан. Тэгвэл эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл уг албан тушаалд М.Бадамсүрэнг санал болгожээ.

Тэрбээр, Дорнод Засаг даргаар 9 жил, удирдлагын багт 11 жил ажиллаад УИХ-ын гишүүн болсон. М.Бадамсүрэн гишүүн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж буй. 

М.Бадамсүрэн гишүүн Засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан хэрэгжүүлсэн” Хүн болох багаасаа” хөгжлийн төслийнхөө туршлагад үндэслэн “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл”, Дэгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл гэх мэт 2 ч хууль санаачлан боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Уул уурхайн олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж буй аймаг, сумдад АМНАТ-ын орлогыг шударгаар хуваарилдаг болгох зорилгоор Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг ахиад ч хэд хэдэн ухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа аж. 

Аймгийн Засаг дарга Аймгийн онцгой комиссын даргаар ажилладаг. Тиймээс түүний хувьд өвөлжилт, хаваржилтын хүндрэл, малчид, тариаланчдад тохиолддог бэрхшээл, малын гоц халдварт өвчний үед авах арга хэмжээ, удирдлага зохион байгуулалтын талаар туршлагатай. 

5. М.Бадамсүрэн гишүүн Оюутолгойн түр хянан шалгах хорооноос эхлээд УИХ-ын олон ажлын хэсэгт ажилладаг. Ахалж ажилладаг ажлын хэсэг ч цөөнгүй. Тухайлбал, Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг ахалсан.

М.Бадамсүрэнгийн намтрыг танилцуулъя.   

2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгчээр ажлын гараагаа эхэлжээ.

2007-2009 онд

Магнай трейд ХХК-ийн салбарын дарга

2009-2012 онд

Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга

2012 оноос

Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга

2014-2015 онд

Дорнод аймгийн Засаг даргын орлогч

2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга

2024 оноос УИХ-ын гишүүн




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна