​Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг дэвшүүллээ

Zuv.mn
59 минутын өмнө

Монголбанкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 27-нд дуусаж байгаатай холбогдуулан орны хүнийг нь томилох шаардлага үүссэн. Монголбанкны ерөнхийлөгчийг хуулиараа УИХ-ын дарга нэр дэвшүүлдэг. Энэ дагуу УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчид "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлжээ. Тэрээр энэхүү саналаа УИХ дахь намын бүлэгтээ танилцуулсан байна.

Төвбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна