Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь өвлүүлнэ

С.Гандэлгэр
34 минутын өмнө

Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь өвлүүлэх тогтоол гаргажээ. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өөрийн цахим хуудастаа "Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн.

Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм.

Тиймээс 36 САРЫН ЦАЛИНГИЙН ДУНДАЖТАЙ ТЭНЦЭХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ -ийг нь түүний ар гэрт олгож байх хүнлэг шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргалаа" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна