Г.Дамдинням: Барагцаагаар 500 орчим тэрбум төгрөгийн зээл шатахууны сав, дэд бүтцээ бүрдүүлэх чиглэл рүү гарах ёстой

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 

Манай шатахууны хэрэглээ жилдээ 20 хувиар өсөж байна. Энэ өсөлтөөс шалтгаалан шатахууны нөөцийн савны хэмжээ өсөлтөө дийлэхээ байж байна. Ойрын 3-5 жилдээ манай уул уурхайн үйлдвэрлэл хоёр дахин өснө. Сардаа 200-240 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэж байна. 

Энэ хэрэглээгээ 3-6 сарын хугацаанд хадгалдаг нөөц бүрдүүлнэ гэдэг бол маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Хувийн хэвшил өөрийнхөө хөрөнгөөр үүнийг шийднэ гэдэг ямар ч боломжгүй. Бид хуулийн хүрээнд Монголбанкны хөнгөлөлттэй зээлээр 3-6 сарын нөөцөө бэлдэнэ. 

Барагцаагаар 500 орчим тэрбум төгрөгийн зээл сав, дэд бүтцээ бүрдүүлэх чиглэл рүү гарах ёстой. Мөн тэр хэмжээний эх үүсвэр нөөцийн шатахуун руугаа гарах ёстой гэсэн тооцоотой байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна