Ө.Шижир: Өвлийн улиралд хүүхдүүд өдөр болгон гамшгийн нөхцөлд хичээллэж байна шүү дээ

Х.Есү
2025/11/25

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "12 дугаар сар, нэгдүгээр сарын ид хүйтнээр хүүхдүүд хичээлд явна гэдэг маш хэцүү. Яг өнөөдрийн байдлаар сургуулийн хүүхдүүдийн 25 хувь нь цэцэрлэгийн хүүхдүүдийн 50 хувь нь сургууль, цэцэрлэгтээ яваагүй байна. 

Хэрвээ наймдугаар сарын 1 гээд хичээл эхлэх юм бол наадмын урт удаан хугацааны амралт байхгүй болно. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг эрт хангаж болно. 

Гамшгийн үед хүүхдүүдийг каринтилна гээд байх юм. Монгол Улс чинь өвлийн улирал нь угаасаа гамшгийн байдалтай байна шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.23
    2025/11/26

    Би жирийн нэгэн ЕБС ийн сургуулийн 10р ангийн сурагч. Энэ мэдээг уншиж танилцаж үзлээлдээ миний бодлоор энэ санал тийм ч таатай санагдахгүй байна. Харин 12р сараас эхлэн 14 хоног цахимжаад амардаг болвол илүү таатай юм шиг байна. Учир нь гэвэл Ө. Шижир ахын саналыг дэмжээд өвөл урт амрсан ч гэсэн хүүхдүүд ханиад томуу хүрхээ БОЛЬЧИХГҮЙ, ханиад хүрдгээрээ хүрсээр байна. Яагаад гэвэл хичээлээс гадуурх сургалтандаа очиход л ханиадны виарус авах боломжтой.Харин цахимжих юм бол хүүхдүүд гэрээсээ хичээлдээ хамрагдах БОЛОМЖТОЙ болно.Мөн хол гэртэй хүүхдүүд хүйтэнд автобус хүлээж ДААРАХГҮЙ…

    Хариулах