Хүүхдүүд олон цагаар эмнэлэгт оочирлож байхад Ж.Чинбүрэн гадаад руу хуралд явсан байжээ

Zuv.mn
3 цаг 9 минутын өмнө

Ханиад томуугаар өвдсөн хүүхдүүдээр эмнэлгүүд дүүрч, оочир дараалал ихэссэн өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Туркийн анагаах ухааны 11 дүгээр конгрессийн хуралд оролцохоор явсан байжээ.

Сэдэв нь ч тэр, хурал нь ч тэр томуугийн дэгдэлтийн үеэр ажлаа хаяад явахаар цар хүрээ, ач холбогдол өндөр биш байж.

Ж.Чинбүрэн сайдын эзгүйд Эрүүл мэндийн яамны хурлыг түүний зөвлөх "алдарт" Б.Дэмбэрэл гэгч удирдаж суусан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. 

Ядаж чиглэл хариуцсан харъяа газрын дарга, эсхүл олон жил ажилласан туршлагатай Төрийн нарийн бичгийн дарга удирдаад сууж болох байв.

"Сахил хүртээд шал дордов" гэгчээр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн саяхан л томуугийн дэгдэлтийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй. Бид томуугийн вакцинд хамрагдалтыг идэвхжүүлж, 75 хувьд хүрсэн хэмээн ярьж зогссон.

Гэтэл бодит байдал дээр түүний мэдэгдэл эсрэгээрээ эргэж, эмнэлгүүд ачаааллаа дийлэхгүй, хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг эхчүүд 3-5 цаг дугаарлаж байна. 

Ж.Чинбүрэнг эзгүй үед аргаа барсан Ерөнхий сайд эмнэлгүүдэд ажиллаж, Эрүүл сайд болон бусад дарга нь ширээний ард сууж тоо нэгтгэхээ боль. Бодит байдлыг нүдээр үзээд үнэлгээ гаргаж ажилла хэмээн үүрэгдсэн. 

Атал мань сайд асуудлаас зугтаж, хүүхүүдүүдийн хичээлийг цахимд шилжүүлэх саналыг Боловролын яаманд хүргүүлчихээд таг чиг байсаар байна. 

Сиймхий л гарвал өмнөх сайдаа шүүмжилж, үг хэлдэг байсан Ж.Чинбүрэн хүссэн суудалдаа суугаад багагүй хугацаа өнгөрсөн ч дорвитой, бодитой ажил хийх нь бүү хэл, жил бүр үүсдэг асуудалтайгаа ч нүүр тулж чадахгүй зугтаж явааг олон нийт төдийгүй салбарынхан нь шүүмжилсээр байгаа юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.103
    40 минутын өмнө

    Сахил хүртээд шал дорджээ

    Хариулах