С.Одонтуяа: Электрон тамхи нь ямар нэгэн зохицуулалтгүй, хямдхан байгаа учраас хүүхдүүд их хэрэглэж байна

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

УИХ-ын чуулганаар тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр, "Тамхины хяналтын тухай хуулийг яарч болохгүй. Энэ асуудал хэлэлцэх эсэх нь дэмжигдсэний дараа ажлын хэсгийн гишүүдэд ямар нэгэн компанийн лоббид автдаггүй гишүүдийг оруулаарай гэдэг саналыг мөн хэлсэн. Янжуур болон электрон тамхины аль нэг талын лоббиноос хол байх хэрэгтэй. 

Би энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Электрон тамхины татварыг нь хэт өндөр болгочихоор хүмүүс буцаад янжуур тамхи руугаа орчих юм биш үү гэдэг шүүмжлэлийг зарим гишүүд хэлж байгаа. Тэгэхээр маш зөв зохицуулалтыг хийх хэрэгтэй.

Электрон тамхи нь ямар нэгэн зохицуулалтгүй, хямдхан байгаа учраас хүүхдүүд дурлаад хэрэглэж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна