УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Харбины гэрээг хянан шалгах түр хороогоо байгуулах боломжтой боллоо. Нүүрсээ өндөр үнээр зарах боломжтой атал яагаад манай зүгээс долоон удаагийн хэлэлцээрийн үед үнээ нэмээгүй гэдгийг судлах нь хамгийн чухал байгаа.
2024 оны хоёрдугаар сард Эрдэнэс тавантолгойн БЭТ Ж.Ганбат гэдэг хүн тухайн үеийн ЗГХЭГ руу Хятадтай байгуулж байгаа хэлэлцээрийн явцын талаарх танилцуулга явуулсан байдаг. Түүн дээр Хятадын тал буюу Чайна энержи компани нь манай нүүрсийг биржийн үнээр авахыг хүлээн зөвшөөрөв гэдэг заалт байгаа юм. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр өнөөдөр бирж дээр нүүрс маань 1 тонн нь 120 доллараар зарагдаж байгаа бол 120 доллараар нь авъя гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Хятадын тал биржээр зарж байгаа үнээсээ 5 хувь хөнгөлөөч гэдэг саналыг тавьсан байдаг. Тэгэхээр 114 доллараар зарах боломж байсан байна. Гэтэл яагаад 10 гаран жилийн турш 50 гаруй доллараар зарчихав гэдэг асуудлыг л ярьж байна. Үүнийг хянан шалгах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна