Х.Тэмүүжин: Дарга шүтдэг, даргадаа бүх зүйлийг эрх мэдлийн хадган дээр тавьж өгдөг нам өөр байх

Х.Есү
2025/11/28

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Цэцийн гишүүнийг чөлөөлж, УИХ-ын тамгын газрын даргаар томилох асуудлыг гишүүддээ ч танилцуулалгүй өглөө гэнэт оруулж ирлээ. Хууль зүйн байнгын хороо хуралдахад л Л.Өлзийсайхан гэдэг хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээсээ татгалзаад УИХ-д ирж байгаа талаарх мэдээг сонссон. 

Энэ хүрээнд манай АН мэдээлэл авч чадаагүй. Тиймээс бид нэг дэх өдөр хүртэл завсарлага авахыг хүссэн. Гэвч хүсэлтийг үл тоомсорлолоо. УИХ судалж, бодлого шийдвэр гаргах болохоос сюрприз барьж явдаг ажил биш. 

Дарга шүтдэг, даргадаа бүх зүйлийг эрх мэдлийн хадган дээр тавьж өгөөд сурчихсан намд бол энэ томилгоо асуудал биш юм шиг байна. Манай намын хувьд өөр л дөө" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.13
    2025/11/29

    Парламент бол олон намын төлөөллийн б-га. Тамгын газар нь улстөрөөс ангид, бүх гишүүдэд тэгш үйлчлэх ёстой төрийн захиргааны б-га. Тэгэхээр Тамгын дарга нь хэн байж таарахав? ТЗ албан тушаалтан биз дээ? Тэмүүжин зөв л юм яриад бн. Хуулиа ч будилуулаад, УИХ-аа ч хуралдуулж чадахаа больчоод байгаам биш үү..ккк

    Хариулах