НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бодлого төлөвлөлт өөрөө хүрэх үр дүн тодорхой, тайлагнахуйц, бусад баримт бичгүүд өөр хоорондоо уялдаа холбоотой, урт болон дунд хугацааны бодлоготой уялдсан жилийн хөгжлийн төлөвлөгөө, жилийн төсвийн төслөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн барьж байна.
Өнөөдрөөс эхлээд НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад маш тодорхой, хэмжигдэхүйц хариултыг өгөх ёстой. Бид 2025-2026 оны галлагааны улиралд анх удаа хагас кокс буюу импортын түлшээр Улаанбаатар хотын 170 мянга гаруй өрхийг хангана гэдэг богино хугацааны зорилт тавьж ажиллаж байгаа. Анх удаа Монгол Улс нурмаг ачаа хилээр оруулж ирж байна. Одоогоос 4 хоногийн өмнө нийслэлийн нүүрс борлуулах 400 гаруй цэгүүдэд 100 хувь хагас коксон түлшээр хангаж эхэлсэн. Айлуудын өмнөх нөөц дуусахаар буюу 14 хоногийн дараагаас хагас коксон түлш рүү нийслэлийн галлагаатай айл өрх бүр бүрэн шилжинэ.
Үүнээс өмнө 50 хувь сайжруулсан түлш, 50 хувь хагас коксон түлш борлуулж байсан. Яагаад гэхээр импортын түлшний нөөцийг бүрдүүлэх, ачаа тээврийн хүндрэлтэй холбоотой. За 50/50 хувийн хэрэглээтэй явж ирэхэд ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл өнгөрсөн жилийн өдийтэй дундаж утгаар харьцуулахад хүхэрлэг хий 24 мг/м.куб буюу 43 хувиар багассан байна. PM2.5 нарийн тоосонцор буюу 8 хувиар, PM10 буюу том ширхэг тоосонцор 19хувиар буурсан. Харин азотын давхар исэл нэмэгдсэн. Гол ялгаруулж байгаа зүйл нь автомашины утаанаас гарч байна.
Химийн хамгийн хүнд элемент. Нефтийн тасалдсантай холбоотойгоор нефтийн чанарт давхар шалгалт хийх шаардлага үүсэж байна. Агаарын чанарын бүх станцууд мэдэгдэж байна. Угтаа АИ92 буюу хар тугалганы хольц ихтэй шатахуунаас ихэнх улс орнууд татгалзсан. Зөвхөн манай улс л одоо болтол хэрэглэж байна. Уг нь бид Агаарын чанарын тухай хуульдаа бүсчилж заасан боловч АИ95, евро-5 шатахууны хэрэглээнд бүрэн нэвтэрч өгөхгүй байна. Манай улс евро-5 руу ч шилжиж чадаагүй байхад БНХАУ евро-6 стандарт руу шилжчихлээ.
Сүүлийн үед өдөрт 600 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ бол Агаарын чанарын албанаас авсан тоон утгаар хэлж байна. Нийслэлээс “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран Агаарын чанарын албаны станцууд дээр аль эх үүсвэр нь илүү агаарын бохирдол үүсгэж байгаа талаар шинэчилсэн сургалтуудыг авахаар ярилцсан. Удахгүй эхэлнэ.
Бас нэг нөлөөлж буй хүчин зүйл бол ТЭЦ-3 орчимд агаарын чанар эрс муудсан. Агаарын чанарын нарийвчилсан судалгааг шинэчилж хийгээд мэдээллийг 12-р сарын 10-д хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд үр дүнг мэдээлэхээр ажиллаж байна” хэмээн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнгээс танилцууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.178
Жайкатай хамтарч бгаа нь сайшаалтай. Зөв дүгнэлт гаргана
Хариулах