О.Батхүү: Гишүүд албан тушаалын төлөө хонон өнжин хуралддаг атлаа татвар бууруулах асуудлыг хэлэлцэх хуралд ерөөсөө ирэхгүй байна

С.Гандэлгэр
46 минутын өмнө

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг болиулах иргэдийн өргөдөлд 100 мянган иргэний гарын үсэг цугларч, УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэгдээд байгаа билээ. Тэгвэл ажлын хэсэг хуралдахгүй, ажилдаа хойрго хандаж байгаа талаар тус өргөдлийг санаачлагч О.Батхүү байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "УИХ-ын гишүүд хэзээ хамгийн их идэвхтэй байдаг вэ гэхээр албан тушаал, Засгийн газрыг огцруулах, томилох үед хонон өнжин хуралддаг. Яг иргэдийн амьдрал, татварыг бууруулах асуудлыг хэлэлцэх болохоор ерөөсөө ирэхгүй юм. Тэд хуралдаж байж л энэ асуудал цааш нь явна шүү дээ. Хурал гурав дахь удаагаа хойшилж байна. Гадаад явсан, хөдөө явсан, томилолтоор явсан гэнэ. Зарим нь ажилдаа ирэхгүй байх шиг. Иймэрхүү байдалтай гацаад байна. Уг нь бол 2024 оны сонгуулиар бүх намууд татвар бууруулна гэж амласан. Хоёр жил болохор нэг ч татвар буурсан юм алга. 

Иргэд өөрсдийн худалдаж авсан хөрөнгөө зарахад хоёр хувийн татвар төлдөгийг болъё гэхэд хуралдахгүй байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.64
    26 минутын өмнө

    Заилцгаа ЛУИВАРЫН ЗЭЭЛЫН ХҮҮГ БУУЛГАХ ТАЛААР ОГТ ЯРИХГҮИ НЭГ БАНК БУС 30САЛБАРТАИ БОЛСОН Ч БАНК БУС ХЭВЭЭР БНА БҮГДЫН ТАТАН БУУЛГААЧЭЭ АЖИЛ ХИИХГҮИ ЦАЛИНГАА АВАХ ГЭЖ ИРЖ БНА

    Хариулах