П.Сайнзориг: Оюутолгойн 34 хувийг хөрөнгө оруулагчдад зарах ёстой

Х.Есү
2 цаг 17 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны хоёр хувийн татварыг болиулах санал асуулгад 100 мянган иргэн гарын үсэг зурсан байсан. Төсвийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх үү та мэдээлэл өгөөч? 

-Төсвийн байнгын хорооноос 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихсан ажиллаад явж байна. Үүнийг нэг сэтгэл хөдлөлөөр хийчихдэг зүйл биш. О.Батхүүд ямар ч хуулчийн ёс зүй алга. Ингэж асуудлыг улстөржүүлж болохгүй. 

Хуульч нэртэй О.Батхүү иргэдийн саналаар пи ар хийж, улс төржихөө боль. Ажлын хэсэг хуралдаж, үл хөдлөхийн 2 хувийн татварын асуудал дээр иргэдээс ченж нарыг ялгах талаар судалж байна. 

Цаана нь учрах эрсдлүүд олон байгаа учраас асуудлыг сайн судалж шийдэх ёстой. Зарим гишүүд мөнхийн гадаад томилолттой байна. Үүнээс болж Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хэлэлцэх ажлын хэсгийн ирц хүрэхгүй байгаа. 

-Оюутолгойн асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би Оюутолгойн 34 хувийг хөрөнгө оруулагчдад зарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүний үр өгөөжөөр нийгмийн олон асуудлыг шийдэж чадна. 

С.Баярцогт гээд хүн гэрээ байгуулж байхдаа 2019 онд Монголчууд ногдол ашгаа авч эхэлнэ гэж ярьж байсан. Гэтэл авсангүй. Энэ хэлэлцээрээр менежментийн төлбөрийг хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй. 

Тиймээс 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулаад орлогоо авах ёстой. Мөн 34 хувийг ингэж зарсан тохиодолд хориг тавих эрхээ авах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна