Тэгш эрх-Тэгш оролцооо 2025 олон нийтийн нээлттэй сонсгол хэлэлцүүлэг зохион байгууллаа

Х.Есү
1 цаг 10 минутын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан “Тэгш байдал-Тэгш эрх 2025” олон нийтийн нээлттэй сонсгол хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, ХБХХТөвийн дарга Ц.Сувдантуяа, ХХҮГазрын дарга Г.Хишигдаваа, ЭМГазрын дарга Б.Алтантөгс, УЗХорооны дарга Ц.Дашмаа болон харьяа хэлтэс, агентлагуудын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцож, 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуултад хариулт өгч, хэлэлцүүлгээс гарах зөвлөмжид чиглэл тус бүрээр нь нэгтгэлээ.

May be an image of text

Хэлэлцүүлгийн үеэр ГХБХБГазар, ХХҮГазар, Татварын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар болон тус төвийн холбогдох алба хаагчид иргэдэд газар дээр нь асуудлыг шийдвэрлэж мөн гарын авлага материал 550 ширхэгийг иргэдэд тараасан.

May be an image of one or more people, people studying, hospital and text

Хэлэлцүүлгийн үеэр 2025 оны шилдгээр шалгарсан байгууллага, иргэдийн шагналыг гардууллаа.
МЗХолбооны "Хөдөлмөрийн алдар" медаль Эрдэнэдалай сумын иргэн Д.Базаргүр
“ШИЛДЭГ ИРГЭН”-ЭЭР
- Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Ц.Мөнхцэцэг
“ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ЭЭР
- Эрдмийн далай сургуулийн сурагч Б.Гүррагчаа
“ШИЛДЭГ АСРАН ХАМГААЛАГЧ”-ААР
- Сайнцагаан сумын 6 дугаар багийн иргэн М.Чинтуяа
“ШИЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА”-ААР
-Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төв тус тус шалгарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна