Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ сарын 8-нд эхлэх Оюутолгойн асуудлаар УИХ-аас зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголд оролцохоо илэрхийлжээ.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны арванхоёрдугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Сонсгол явуулах сэдэв:
Бүртгэл:
Сонсголын бүртгэл 2025 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 17.30 цаг хүртэл явагдана.
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаар бүхий хүсэлтийг бичгээр болон цахим шуудангаар бүртгүүлнэ. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө (2025 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн дотор) бичгээр ирүүлж болох бөгөөд нэр, хаяггүй саналыг бүртгэхгүй болохыг анхаарна уу.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо танхимын багтаамжаас шалтгаалан хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна