Ж.Золжаргал: Би өнгөрсөн зун намаас гарах өргөдлөө өгсөн байсан

Zuv.mn
50 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал яагаад ХҮН намаасаа гарсан талаар тайлбар хийжээ. 

Тэрбээр "Олон хүнийг гайхшруулсандаа уучлал хүсье. Би өнгөрсөн зуны амралтаар намын гишүүнчлэлээс татгалзах шийдвэрээ гаргаж өргөдлөө үлдээгээд явсан. Өчигдөр Оюутолгойн талаар ярьж байгаад намын талаар сэтгүүлчийн асуултад хариулчихлаа. Уг нь элдэв бужигнаантай байхад дарь нэмээд яахав гэж чимээгүй азнаж байсан юм. Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа. Арга барил таарахгүй бол ямар өөрийгөө албадаад байлтай биш. Санаа нийлэх асуудал шийдлүүд дээр нь дэмжээд л явах байх.

ХҮН намыг дэмждэг учраас намайг дэмжсэн, эсвэл намайг дэмждэг учраас ХҮН намыг дэмжсэн, бас намайг дагаж намд орсон хүмүүсээс уучлал хүсэж байна. Би тэднийхээ сонголт, найдварыг тээж улс төрд орж ирсэн, тээх ч болно" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна