Оюутолгойн хяналтын сонсгол энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Би тухайн үед "34 хувь бол аюултай занга" гэдгийг бичгээр өгч байсан. Тэр захидлаа сонсгол дээр очиж үзүүлнэ. Аюултай уул уурхайн луйварт монголчууд дахин өртөж алдахгүйн тулд бид сонсголдоо заавал оролцох ёстой. Монголын ард түмэн энэ уул уурхайн томоохон мөнгөний үр ашгийг хүртээсэй гэж би 20 гаруй жил ярьж байна. Маш олон ажилгүйдэл, ядуурал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтэцгүй байдалтай Монгол орон өрнөөс өрийн хооронд явж, өндөр хүү төлж байна. Үүний оронд уул уурхайн баялгаа ард түмэндээ ашигтай болгооч ээ гэдэг асуудал. Гадна дотнынхонтой нийлсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өнөөдөр Монголын парламент, Засгийн газар, улс төрд нөлөөлдөг нь үнэн.
Гэхдээ ийм арчаагүй байдлыг бид зүгээр хараад сууж болохгүй. Ядаж сонсгол хийж, ярилцах ёстой. Монголчууд бүгдээрээ биеэ үнэлэгчид биш шүү дээ. Бид үнэнийг ярьж, гарц гаргалгаа гаргадаг байх ёстой гэсэн байр суурьтай байна гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна