Э.Болормаа: Татвараа хариуцлагатай төлдөг хүмүүсээ дэмжих бус төлдөггүй хүмүүсийн өрийг өршөөх нь буруу

С.Гандэлгэр
2025/12/04

Татварын өршөөлийн хууль санаачлах асуудлыг УИХ дахь АН-аас хөндөөд байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүүн Э.Болормаагаас тодрууллаа. 

Тэрбээр "Татварын өршөөлийн хуулийг хэд хэдэн удаа баталж байсан. Эргээд бид тухайн шийдвэрүүдийн үр дүнг судалж байж дахиж ярих ёстой. Мэдээж хоёр талтай. Гэхдээ энэ бол залхуу шийдэл. Татварын орчныг сайжруулах ёстой. Бизнест ээлгүй байгаатай санал нэг байна. Татварын өрийг шууд өршөөх нь зөв зохистой гэж харахгүй байна. Яагаад гэвэл татвараа төлж байгаа зөв явсан хүмүүст ямар ч дэмжлэг эерэг тал байхгүй, буруу явсан нь дэмжигдээд байх нь нийгмийг буруу чиг хандлага руу хөтлөх болно. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.98.153
    2025/12/05

    Маш зөв. Татвараа үнэнч шударгаар тогтмол төлөөд явдаг жирийн жижиг компаниудаа дэмжих гүй байжээж.

    Хариулах