Гамшгаас хамгаалах чиглэлд Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК ын дарга Х.Ганхуяг гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх санхүүгийн механизмыг бүрдүүлэх чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүнтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

May be an image of one or more people, the Oval Office, newsroom and text

 Монгол Улсын гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн шуурхай удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацыг нэвтрүүлэх, шуурхай зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаагаа Шадар сайд уулзалтын эхэнд онцоллоо. Энэ хүрээнд Дэлхийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх, техникийн туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэлсэн юм.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли “Монгол улсын гамшгийн эрсдэлд хариу арга хэмжээ үзүүлэх чадавхыг сайжруулахад санхүүжилтийн эх үүсвэр, магадалшгүй эрсдэлийн санхүүгийн нөөц бий болгох нь нэн чухал гэдгийг онцлоод Дэлхийн банкны зүгээс энэ чиглэлд дэмжин ажиллах бүрэн боломжтой гэлээ.

May be an image of one or more people and text

Гамшгаас хамгаалах чиглэлд магадалшгүй эрсдэлийн санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь Монгол Улсын хувьд шинэ зүйл хэдий ч байгалийн аюулт үзэгдэл гамшиг осол ихээр тохиолддог олон оронд амжилттай хэрэгжиж байгааг мөн онцлоод цаашид нарийвчлан судалгаа явуулж, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар болсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна