С.Баяр: Далд уурхайн ажлыг хөдөлгөх гол алхам Дубайн төлөвлөгөө байсан нь үнэн

Х.Есү
1 цаг 41 минутын өмнө

Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсгол өчигдөр эхэлсэн. 

Тус сонсголын үеэр Сангийн сайд асан С.Баярцогт "Дубайн гэрээгээр Оюу толгойн гэрээг муужруулсан. Манай Засгийн газрын алдаа нь өөрсдөө ажлаа хариуцахгүй, урд тал руугаа чихээд байдаг. Үе үеийн Засгийн газар үүнийг хийгээд л явах ёстой. 

2009 онд энэ гэрээг байгуулсан. 2011 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муужруулсан. 2019 онд сайжруулсан. Энэ Түр хорооны үр дүнгээр гэрээ сайжрах байх гэж бодож байна" гэсэн юм. 

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр "Энэ бол хатуу үг. Түүний хувьд ийм юм хэлэх нь хэцүү байгаа ч, тэр хэлж. Үнэний ортой. РТ-ийн элдэв бүрууд нь Засгийн газар тэр үед нүд анив. Гэхдээ л далд уурхайн ажлыг хөдөлгөх гол алхам Дубайн төлөвлөгөө байсан нь үнэн" хэмээн цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна