Б.Солонгоо vs С.Баярцогт: Экс сангийн сайд монголчуудыг “Оросууд "Оюутолгой"-г авах гээд байна шүү” гэж айлгах гэсэн үү

Zuv.mn
2025/12/09

Сангийн сайд асан С.Баярцогт өчигдөр “Рио Тинто”-той Арбитрын маргаан үүсгэсэн ОХУ-ын компани нөхөн төлбөрт нь Оюутолгой төслийн хувийг авахыг хүссэн” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл үүний мэдэгдлийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоо мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Өчигдөр болсон нээлттэй сонсголын үеэр Калининградын гэх арбитрын шийдвэрийн талаар С.Баярцогт гуай хэвлэлд мэдээлэл өгчээ. Арбитрын шийдвэр гарсан төдийгүй, манай улсын Оюутолгой төсөл дэх хувь эзэмшлийн асуудал хөндөгдөх эрсдэл үүссэн гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх зорилготой байсан нь анзаарагдлаа. Ерөнхийдөө оросууд Оюутолгой төслийг авах гээд байна шүү гэж "айлгах" зорилготой ч юм шиг.

“Оюутолгой” ХХК-ийн аль нэг хувьцаа эзэмшигч хувьцаагаа шилжүүлэх, худалдах тохиолдолд нөгөө хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авах шаардлагыг Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан. Тиймээс Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр аль нэг өөр этгээдэд хувьцаагаа худалдах эсхүл шилжүүлэх боломжгүй юм. Нөгөө талаар С.Баярцогт гуайн яриад буй Калининградын гэх маргаан нь Русал компаниас Рио Тинто компанийн эсрэг гэрээ зөрчсөн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлтэй холбогдох маргаан бололтой. Энэ асуудал “Рио Тинто” компани 80% эзэмшдэг, Русал компани 20% эзэмшдэг Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг хамтарсан компанийн үйл ажиллагаа, гэрээтэй холбогдуулж үүссэн бөгөөд Украйны дайнтай холбоотойгоор Оросын Холбооны Улсад тавьсан олон улсын хориг арга хэмжээтэй холбогдуулж “Рио Тинто” компани Русал компанийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, хамтарсан компанийн хяналтыг 100% авсантай холбогдуулж Авсралийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар Австралийн хэвлэлээр мэдээлэл гарч байжээ. Австралийн шүүх “Рио Тинто” компанийн талд маргааныг шийдвэрлэсэн бөгөөд “Русал” компани Оросын Холбооны Улсад маргаан эхлүүлсэн нь манай улсын “Оюутолгой” ХХК-ийн хувь эзэмшил шууд өөрчлөгдөх эрсдэл үүсэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээний холбогдох заалтыг оруулав. “Рио Тинто” компанийн Австрали улс дахь хөнгөн цагааны салбарт үйл ажиллагаа явуулдаг охин компанитай холбогдуулж үүссэн арилжааны маргаан бол “Рио Тинто” компанийн асуудал бөгөөд тус компани илүү дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгөх нь зүйтэй билээ. Харин энэ маргаанаас болж “Оюутолгой” төслийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж тайлбарлах нь зохисгүй төдийгүй, иргэдийг төөрөгдүүлэх зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

Нөгөө талаас Оюутолгой төсөл бол “Рио Тинто” компанийн хувьд стратегийн ач холбогдолтой төсөл юм. Гүний уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр зэсийн олборлолтоороо дэлхийд тэргүүлэх уурхай болох Оюутолгой төслөөс гарч явах шийдвэрийг “Рио Тинто” компани гаргахгүй. Гаргасан ч Засгийн газартай зайлшгүй зөвшилцөх шаардлагатай асуудал юм. Дэлхий даяар зэсийн эрэлт улам нэмэгдэж, нийлүүлэлт буурч байгаа энэ үед зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэх хүлээлт өндөр байна. Хэдхэн хоногийн өмнө нэг тонн зэсийн баяжмалын үнэ 11,700 ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрсэн, цаашид ч нэмэгдэх хүлээлттэй байна. Цаашид бид Оюутолгой төслийг хэрхэн харилцан ашигтай, үр ашигтай хамтарч ашиглах уу гэдэг дээр анхаарч, Хөрөнгө оруулалтын гэрээ, холбогдох гэрээний хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай. Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлж, үр дүн гаргах хэрэгтэй.

Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулагдаж буй нээлттэй сонсголын үеэр “Рио Тинто” гараад явчих вий, Оюутолгой компани дахь хувь эзэмшил эрсдэлд орсон гэх мэт хоосон "айдаст" автуулах шаардлагагүй бөгөөд харин ч маш хариуцлагагүй үйлдэл С.Баярцогт гуай гаргаж байгаад харамсаж байна” гэжээ.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.47
    2025/12/12

    Энэ муухай олон хараалыг уншихад дотор эвгүй болох юм аливаа юмыг анх удаа хийхэд алдаа гардаг шүүдээ түүнийг засах нь зөв харин гэмт хэрэг хийсэн бол хууль шүүх нь шудрагаар илрүүлэн энэ асуудал дээр бол холбогдох бүх хмүүст арга хэмжээ авах ёстой түүнээс Ганц Баярцогтыг газрын гавруу ортол хар массаар зүхүүлэх нь хүмүүсийн аливаа юмс үзэгдлийг олон талаас нь шудрага авч үзэхийн эсрэг манай улсад ямар ашиггүй бохир улс төрийн арга гэж харагдаж байна.Түрүүчийн сонсголуудаас үр лүн гарсан нь хаана байна аа

    Хариулах
  • 202.126.91.29
    2025/12/11

    Элбэгдоржийн Монголчуудын тархи угаадаг арга барилыг эзэмшсэн бууны нохой бол С.Баярцогт хужаа ....Ломоносовын сургуулийг унтаж арай гэж хөөгдөнгөө алдаж төгссөн хятад залуу их томорч бнаа...Монгол хүний заяа их ...хятдын шээс нар томрохгүй шүү

    Хариулах
  • 66.181.188.206
    2025/12/10

    Баярцогт гуай бол зүгээр л монголчууд дээр тоглооп сурцан л да. Тэрэндээ ч өөрөө итгэлтэй бга харагддаг.Зүгээр элдэв ухаантай царайлж хүн амьтны толгой эргүүлэд л эргэлзээ үүсгээд л алга болно до.

    Хариулах
  • 66.181.177.40
    2025/12/10

    Баярцогт уншсан юмаа ойлгохоо больж.Луйвардаа дэмийрдэг болж.

    Хариулах
  • 66.181.161.146
    2025/12/10

    Орос ах нар ч ондоо шүү, энэ муухай барууны цөөврүүдээс, Эрдэнэтийг л хар л даа.

    Хариулах
  • 176.66.87.78
    2025/12/09

    Оросын бууны нохой нар боргож бна ...

    Хариулах
  • 45.117.35.36
    2025/12/09

    Орсод өгсөн ч яадаг юм Эрлэнэт шиг л болно биз

    Хариулах
  • 66.181.188.201
    2025/12/09

    Ордонд яриллага өгөх бус шоронд мэдүүлэг өгөх учиртай хүн биш үү?!

    Хариулах
  • 202.9.46.191
    2025/12/09

    20000 хувьсагчийг Оросын аюулаар цайруулах оролдлого хийж байна. Нөгөө эзэд нь зааж өгсөн байх л даа. Энэ муу луухааныг дөнхаоөөд огчих аавын хүү манай улсад байхгүй байгаа нь харамсалтай.

    Хариулах
  • 89.147.101.68
    2025/12/09

    Баярцогт увайгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй. Хичнээн жил хэдэн мянган хувьсагчийн талаар ярьж хүмүүсийн толгойг эргүүлэв. Гадаадын хөрөнгө оруулалт чухал. Гэхдээ, гэрээ нь баялагаа ашиглуулж буй Монголд ашиггүй гэрээ байж болохгүй. ОТ гэрээг олон шинжээчид олон улсын луйврын гэрээ болсон гэж үздэг. Африкийн орнуудын жишээг хар.

    Хариулах
  • 202.21.118.140
    2025/12/09

    Баярцогтоо чи өвчнөөр үхэхгүй ээ харин чи хахаж үхнэ.3500000 мянган хүний баялагийг,

    Хариулах
  • 66.181.160.45
    2025/12/09

    Баярцогт хариуцлага л хүлээнэ. Өөр түүнээс хүлээх юм юу ч байхгүй. Ахиад нөгөө газар луугаа явах биз.

    Хариулах
    • 66.181.185.108
      2025/12/09

      Дандаа худалаа ярьдаг муу хужаа луухаан даа

  • 192.82.64.153
    2025/12/09

    урварч баярцогт арьсаа хамгаалж юу ч гэж хуцаж мэднэ

    Хариулах