УИХ-ын гишүүн П.Ганзоригоос Оюутолгойн сонсголын асуудлаар тодрууллаа.
Тэрбээр,"Өнгөрсөн хугацаанд их хурлаас дөрвөн чухал тогтоол гарсан. Гол нь хэрэгжилтийн явцад алдаанууд гарч ирсэн болохоор маргаашийн болон тав дахь өдрийн сонсголоор үүнийг ярьж олон мэдээллүүд гаргаж ирнэ.
Сонсгол дуусангуут хянан шалгах түр хорооноос их хуралд тогтоолын төсөл оруулна. Оюутолгойн сонсгол дээр өнгөрсөн хугацааны алданги ч яригдах ёстой. С.Баярцогтын номон дээр хэлсэн шиг 2019 онд ашгаа хүртсэн бол тэр хүн өнөөдөр сонсгол дээр хүн загнах, хичээл заах эрхтэй.
Оюутолгойн зээлийн хүү олон улсын жишигт хаа ч байхгүй өндөр хүү буюу долларын жилийн 11 хувиар зээл авдаг байж байгаа юм. Үүнд 12 тэрбум долларын өр үүсчихсэн явж байгаа юм. Ер нь анхны гэрээгээр энэ зээлийг авах шаардлагагүй байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна