Ж.Баярмаа: ЖДҮ эрхлэгчдийг татвараас нэг удаа чөлөөлөх хэрэгтэй

Х.Есү
2 цаг 27 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас татварын асуудалтай холбогдуулан тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Татвараа ч төлж дийлэхгүй байгаа ЖДҮ эрхлэгчдийг татвараас нэг удаа чөлөөлөх ёстой. Бид бизнес эрхлэгчдээ дэмжиж байж татвар хураалт нэмэгдэнэ. Татварын орлого нэмэгдэж байж эргээд багш эмч нарын цалинг нэмнэ. Энэ чинь ийм л үргэлжилсэн цикл явагддаг шүү дээ. 

Мөн татвараа шударгаар төлж ирсэн аж ахуйн нэгжүүдийг яаж урамшуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Татвараа төлж чадахгүй хэмжээнд хүртлээ тухайн аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийг нэг удаадаа чөлөөлөх хэрэгтэй. 

Харин том аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлж болохгүй. Одоогоор 6.5 их наяд төгрөгийн зээлийг өршөөхөөр яригдаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.17
    58 минутын өмнө

    Улсбн төсөв улайж цалин тэтгэврээ тавьж чадаргүйд хүрээд өайдаг ардчилсан намынхан татварыг чөоөал гээд байдаг юу гэж ойлгох уу

    Хариулах