Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Х.Есү
2 цаг 13 минутын өмнө

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Хүүхэд-Хайр-Ирээдүй хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

May be an image of one or more people, newsroom and text

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ онцлов.

May be an image of dais and text that says '19 CHILD LOVE FUTURE CHILD.LOVE-FUTURE FUTU FU'

Хүрэлцэн ирсэн элчин сайд, олон улсын байгууллагын төлөөллөөс хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна