Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуульд Сумын ИТХ-ын гишүүдийн 1/3 нь төрийн захиргааны алба хаагч байхыг зөвшөөрөх тухай агуулга туссан юм.
УИХ-ын гишүүн С.Зулпхар “Өмнө нь төрийн захиргааны алба хаагч буюу Төрийн жинхэнэ алба хаагч өмнө нь сонгуульт алба хаших боломжтой байсан ч улстөржилт ихэссэнтэй холбоотойгоор сонгогдох эрхийг нь хассан юм. Гэхдээ одоо бид бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. 1000, 1500 хүнтэй сум олон байна. Ийм газар ИТХ-ын чадавхийн асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна