Булганыг бусниулагчид

Zuv.mn
59 минутын өмнө

Өнгөрсөн сард зохион байгуулагдсан Монгол Ардын Намын их хурлаар “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазар Булган аймгийн квот дээрээс бага хурлын гишүүн болохоор оролдсон ч харамсалтай нь ардын намын гишүүд, дэмжигчид хүлээж авалгүй унасан байдаг.

Мөн Булган аймгийн АН-ын дарга, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ нь өнгөрсөн онд зохион байгуулагдсан УИХ-ын сонгуульд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Хойд бүсэд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. 

Цаашилбал дөрвөн сарын дараа болсон Орон нутгийн сонгуульд төрсөн сумандаа нэр дэвшсэн ч хоёр мандаттай тойрогт гуравдугаарт жагсаж сонгогдож чадаагүй унасан байдаг. 

Тэрбээр сумандаа ялалт байгуулсан бол Ардчилсан нам нь олонх болж засаглах байсан гэдэг. Булган аймгийн Иргэдийн хурал нь 29 төлөөлөгчтэй бөгөөд 15 МАН, 14 нь Ардчилсан намын төлөөлөгч ажээ. Өөрөөсөө болж ялагдал хүлээсэн ч тахимаа өгөхгүй одоо болтол зууралдсаар байгааг саяхан болсон аймгийн хурлаар олон төлөөлөгчид нь хэлсэн байх юм. Бөх хүний жудаг ийм тохиолдолд хамаагүй бололтой.

Түүнийг Засаг даргаар ажиллаж байх үедээ хууль бус газар олголтын асуудалд орооцолдсон байж болзошгүй гэж Авлигатай тэмцэх газраас шалгаж буй мэдээлэл байна.

Б.Ариун-Эрдэнэ, Ц.Анандбазар хоёрын нийтлэг сонирхол нь эмэгтэйчүүд гэх. Мянга гаруй хохирогчтой “Me too” хөдөлгөөн Ц.Анандбазар дээр өрнөж, УИХ-ын гишүүнд дахин нэр дэвшиж чадахгүй нөхцөл байдалд хүрч байв.

Харин Б.Ариун-Эрдэнэ эмэгтэйчүүдтэй зүй бусаар харилцаж, татаж чангаадаг нь нууц биш гэж олны дунд ярих юм билээ. Ижил нь ижилээ, дугуй нь дугайгаа гэдэг үг л энэ хоёрт тохирч байх шиг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна