УИХ-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намуудын хамтран ажиллах гэрээний хүрээнд сөрөг хүчний АН, ХҮН намын гишүүдэд зориулан Төрийн өмчит компаниудад хяналт, бүтээмжийн менежер албан тушаал бий болгож, дээрх намын 128 гишүүнийг томилсон байдаг.
Дунджаар сарын 5-6 сая төгрөгийн цалинтай, орлогч захирлын статустай 128 “намчин” хяналтын болон бүтээмжийн менежер нэрийн дор төрийн өмчит компаниуд, агентлагуудад ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн ч тодорхой үр дүн дуулдсангүй өдийг хүрэв.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2022 он хүртэл дэд сайдтай ажиллаж байгаад цомхотгож, хяналтын болон бүтээмжийн гэх нэршилтэй менежерийн албан тушаал гаргасан ч амжилт олсонгүй.
Эдгээр менежерүүдийн цалин, урамшууллын жилийн төсөв нь 29 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ.
Үүнийг олон нийт "Улс орны санхүүгийн байдал сайнгүй байгаа энэ цаг үед бол маш өндөр болоод үрэлгэн төсөв" хэмээн шүүмжилдэг.
Тиймээс ч тэр үү, хяналт болон бүтээмжийн 128 менежерийг цомхотгож, 16 дэд сайд томилох улс төрийн шийдвэр ойрын үед гарна гэх мэдээлэл бий.
Нийт 128 менежер нэртэй даргыг цөөлж, 16 дэд сайд болговол төсөв зардал асар их хэмжээгээр хэмнэгдэнэ. Засгийн газрын тухай хуульд дэд сайд томилон ажиллуулах тухай заалт хүчинтэй байгаа.
Мөн төрийн ажилгүй тасралтгүй, хийдэлгүй, хариуцах эзэнтэй болох сайн тал бас бий. Бүтээмжийн нэртэй ч бүтэл муутай, бүтээмж султай шахааны менежерүүдээс ангижрах цаг хэдийнэ болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна