Х.Нямбаатар: Б:Жаргалан дүү гишүүн болоод нэг ч хууль санаачилсангүй 18 сар боллоо

Х.Есү
2025/12/15

Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хандаж байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Энэ дүү гишүүн сонгогдоод нэг ч хууль санаачилсангүй 18 сар боллоо. Энэ хугацаанд гадаад томилолт дээр нь надтай ноцолдож өнгөрөв. Хотын бондын ашиглалт, үр дүнгүй энэ тэр юм ярив. Уучлаарай манай дотоод бонд графикаар ирэх 2-р улиралд эхний хэсэг төлөгдөж дуусч байгаа.

Цахилгаан тасрахаа больсон. Зам засаад дуусч байна.

Туул 1 коллектор графикаар явж байна. Харин эцгийн чинь тавьсан өр нэг ч төгрөг төлж эхлээгүй байгаа шүү дүү минь ээ. Урьдах урьдах ажлуудаа хиймээр байна. Надад бүү санаа зовь. Намайг УИХ-ын харьяалалтай Үндэсний аудит жил шалгаж байгаа. Эрхээ биш Үндэсний аудитын тайлантай танилцдаг байлгүй.

Таны эцгийн бондтой холбоотой таньтай холбоотой авилга ашиг сонирхлын зүйл бишгүй л яригддаг" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.29
    2025/12/16

    угаасаа наймаачин байсан хүн чадварт хүрч хууль санаачилж чадахгүй шүү дээ хов жив попрохдоо сайн гар даа

    Хариулах