УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Оюутолгойн сонсголын асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Хянан шалгах түр хороо сайн ажилласан. Хэрвээ Монгол улсын эрх ашгийн эсрэг ямар нэгэн буруу юм хийсэн байх юм бол хэдэн жил өнгөрсөн ч хамаагүй энэ асуудлыг ярьж болдог, шүүж болдог байхгүй юу. Түүхийн өмнө хүлээх хариуцлага гэж энэ байхгүй юу.
Хянан шалгах түр хороо дүгнэлт саналаа бичээдэнэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар орно. Үүн дээр бас асуудал босно. Гэхдээ үүнээс хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх ёстой. АТГ, Улсын ерөнхий прокурор ажлаа хийхгүй бол энэ асуудлыг дахиад л сөхөж болно.
Бид “Оюутолгой”-гоос хэзээ ч ашиг хүртэхгүй гэдгийг баталгаатай хэлье. Зөвхөн гэрээ байгуулсан, давуу эрх мэдэлтэй байсан, мэдээлэлд ойрхон хүмүүс нь ашгаа хүртчихсэн. С.Баяр бол авлигын хэргээр ялаа үүрчихсэн. Одоо С.Баярцогт гэх мэт хүмүүс ялаа үүрэх ёстой.
Ард түмэн “Рио тинто”-д луйвардуулсан гэдгээ ойлгосон байх. Одоо АТГ, прокурор хоёр ажлаа хийх ёстой.
Бид 2051 он хүртэл өртэй байгаа. 2034 оноос Оюутолгойн ашиг буурна. Яг тэр үед бид хүүгийн мөнгөө маш өндрөөр төлж эхлэх он цаг давхцаж байгаа юм. Энэ бүхнийг санамсаргүй хийгээгүй шүү дээ. Санаатай л хийсэн шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.83
Ок зөв
Хариулах202.131.244.66
бусдыг гүтгэн харлуулдаг технологи та нараар дуусах болтугай. Мөнхбаясгалан. хэдий болтол Женкогийн зуудаг нохой шиг явах юм бэ
Хариулах