Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн дэд сайдад Б.Мөнхтамирыг дэмжлээ

Zuv.mn
2 цаг 7 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл Байгаль орчин, уур амьсгалын дэд сайдаар Б.Мөнхтамирыг томилохыг дэмжжээ. Тэрбээр ирэх жил Монголд болох Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын Суурь конвенцэд нэгдсэн талуудын бага хурал буюу COP 17, “Тэрбум мод” Үндэсний хөтөлбөр зэрэг чухал ажлуудыг хариуцах юм байна.

Б.Мөнхтамир өмнө нь МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар дөрвөн жил гаруй ажилласан өөд нь татсан нэгэн. Тэрбээр 52 тэрбумын алдагдалтай байсан МИАТ компанийг ашигтай ажилладаг, жил бүр шинэ чиглэл нээж, онгоцныхоо тоог нэмдэг, үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжсөн ирээдүйтэй ААН болгож чадсан чадварлаг боловсон хүчин юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна