Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр, "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт 101 төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.Тэдгээрээс 73 нь 100% төрийн өмчийн компани байна.
Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгааг Та бүхэн мэднэ.
Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана.
Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож төрийн өмчийн бүртгэл мэдээллийг цахим орчинд нээлттэй болгож олон нийтийн хараа хяналтад оруулна.
Тухайлбал дараах 18 төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдана.
Үүнд:
1. -“Монголын цахилгаан холбоо” ХК;
2. -“Хөдөө аж ахуйн бирж” ХХК;
3. -“Үндэсний давхар даатгал” ХК;
4. -“Монголын хөрөнгийн бирж” ХК;
5. -“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;
6. -“Шивээ овоо” ХК;
7. -“Багануур” ХК;
8. -“МИАТ” ТӨХК;
9. -“Төрийн банк” ХК;
10. -“Эрдэнэс Тавантолгой” ХК;
11. -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
12. -“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
13. -“Дулааны III цахилгаан станц” ХК;
14. -“Дулааны IV цахилгаан станц” ХК;
15. -“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
16. -“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
17. -“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
18. -“Амгалан дулааны станц” ТӨХК.
Мөн дараах 8 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдана.:
1. -“Дулаан шарын гол” ТӨХК;
2. -“Цемент шохой” ХХК;
3. -“Монгол шуудан” ХК;
4. -“Багануур дулааны станц” ТӨХК;
5. -“Налайхын дулааны станц” ТӨХК;
6. -“Хөвсгөл дулааны станц” ТӨХК;
7. -“Ховд дулааны станц” ТӨХК;
8. -“Улаангомын дулааны II станц.
Дараах 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөх арга хэмжээ авна. Үүнд:
1. “Эрдэнэс Монгол” ХХК;
2. -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК;
3. -“Улаанбаатаар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
4. -“Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ;
5. -“Автоимпекс” ХК;
6. -“Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК;
7. -“Автозамын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна