Б.Хулан: Төрийн ажилд туршлага хэрэгтэй. Тиймээс өөрийгөө дайчилж ажиллана

Х.Есү
1 цаг 52 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хийлээ. Бид Сангийн дэд сайд Б.Хулангаас зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Салбарын сайд нарт дэд сайдын хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн учраас томилгоо хийгдэж байна гэж ойлгосон. 

Өмнө нь байсан бүтээмжийн болон хяналтын менежрийг цомхотгосон учраас тэр ажлуудыг нөхөх салбар хоорондын уялдаа холбоог хангах, үндэсний хорооны чиг үүргийг авах гэх мэт олон ажлууд ирж байна гэж ойлгож байна. 

Би 14 жил мэргэжлээрээ ажилласан. Би цэцэрлэгээсээ авхуулаад их сургууль хүртлээ эх орондоо суралцаж, боловсрол эзэмшсэн. 

Миний хувьд гадаад улсад бизнес, банк санхүүгийн чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай. Цаашид МУ-руу хөрөнгө оруулалт татах чиглэлрүүгээ анхаарч ажиллана. Мэдээж төрийн ажилд туршлага хэрэгтэй. Тиймээс өөрийгөө дайчилж, мэддэг чаддаг зүйлээ нийгэмдээ болон ажлаараа дамжуулж хувь нэмэр оруулахын төлөө хичээж ажиллана" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна