С.Даваасүрэн: Хариуцсан ажилдаа үр дүн гаргаж, олон нийтийн итгэлийг дааж ажиллана

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хийлээ. Бид Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газрын тухай хуулиараа ч тэр бусад дэлхийн улс орнуудын жишиг дээр ч тэр дэд сайдын албан тушаал байдаг. Дэд сайдын ажил бол салбарын сайдынхаа оролцох боломжгүй асуудалд оролцох, төрийн ажлуудыг тасралтгүй явуулахад ачааллыг нь үүрч ажиллах ёстой албан тушаал. 

Дэд сайд нар маань хариуцсан ажилдаа хүч чадал үр дүн гаргаж, олон нийтийн итгэлийг дааж ажиллах энэ үйл явцтай холбоотой юм болов уу гэж харж байна. 

Эдийн засгийн яамны бодлого чиглэл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд ажиллана" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна