“Багануур” ХК-ийн удирдлагыг өнгөрөгч долдугаар сард сольсоноос хойш тус компанитай холбоотой хэл ам, хэрэг төвөг тасрахаа больсон.
Сүүлд гэхэд сарын өмнө буюу 2025 оны 1 1 дүгээр сарын 07-ний өдөр тус уурхайд хулгайн хэрэг гарчээ. Тус гэмт хэргийг хяналтын менежерээр ахлуусан ажлын хэсэг авто машин ашиглалтын хэсэгт хяналт шалгалт хийх үедээ илрүүлэн, улмаар дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэн шалгуулж байгаа аж.
Бүлэг этгээдүүд Багануур компаниас авто машины 66 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг хулгайлахаар бэлтгэж, нарийн төлөвлөж, ачиж тээвэрлэхээр зэхсэн байжээ. Багануур ХК удирдлагууд хэргийг нуун дарагдуулж, бүр хэрэгт холбогдох хүмүүс ажил албан тушаалаа үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.
Компанийн удирдлагууд анхаарахгүй байгаа болон хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ажлаа үргэлжлүүлэн хийж байгаагаас үзвэл хууль бус үйлдлүүдийг энэ мэтээр чимээгүй дараад өнгөрүүлдэг байсан байж болзошгүй аж.
Мөн хорь гаруй хүн хоолны хордлогод орсон, уурхайд ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн асуудлыг ч тэгсхийгээд дараад өнгөрсөн байх юм.
Энэ мэт олон асуудлаас үүдэж, уурхайчид улстөрийн хамаарал бүхий удирдлагаа эсэргүүцэж, тэмцээд тусыг эс олсон байна.
Учир нь Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Отгонболд нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын шууд нөлөөллийн хүн төдийгүй, түүний шахаасаар өнгөрсөн долдугаар сард уурхайн захирлаар ирсэн байдаг.
Ирсэн цагаасаа Д.Отгонболд Багануурын уурхайн ажилтнуудыг нам, нам бусаар нь ялгаварлаж, Уурхайн намын хороо байгуулсан гэх мэдээлэл бий.
Компани нь алдагдалд орж, ашиггүй ажиллаж байхад Т.Отгонболд 25 мянган ам.долларын бугуйн цагаар гангарч байгаа зэрэг түүний тансаглалуудыг хэвлэлүүд хөндөж ирсэн ч өнөөдрийг хүртэл хариуцлага тооцохгүй байгаа нь Ц.Сандаг-Очир нарын улстөрийн хамаарал бүхий этгээдийн нөлөө бий хэмээн хардахад хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна