Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Боловсролын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Гантулгыг дэд сайдаар томилов.
Түүний хувьд 2024 оны хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оноос Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.
Д.Гантулгын боловсролын байдал:
2001-2004 Их Британи, Манчестер Метрополитаны Их Сургууль
1995-1997 магистр, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль
1991-1995 бакалавр, МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль
1991 МУИС-ийн дэргэдэх Гүнзгийрүүлсэн Сургалттай Сургууль
Ажлын туршлага
2015 оноос хойш УЗ-ийн гишүүн, ЕНБД, Хөдөлмөрийн Үндэсний Нам
2008 оноос хойш Гүйцэтгэх захирал, УЗ-ийн дарга, Монголын Актуарчдын Нийгэмлэг
2008 оноос хойш Ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, Гэрэгэ Партнерс ХХК
2012-2015 он Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүн, Монголбанк 2013-2015 он Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Үндэсний хорооны гишүүн
2007-2008 он Актуарын шинжээч, Грант Торнтон, Лондон, Их Британи
2020-2024 онд НИТХ-ын төлөөлөгч, бүлгийн дарга
2024-2025 онд Боловсролын сайдын зөвлөх
Хөрөнгө орлогын мэдүүлэг
Жилийн орлого: 77.4 сая
Гэрбүлийн орлого: 41.4 сая
Орон сууц, барилга байгууламж: 935 сая төгрөгийн үнэ бүхий зуслангийн байшин, орон сууцтай
Автомашин: Лексус 570
Хадгаламж: 24.5 сая
37.6 сая төгрөгийн виртуал хөрөнгөтэй
758.9 сая төгрөгийн авлага
500 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна