Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна

С.Гандэлгэр
7 цаг 50 минутын өмнө

Сүүлийн өдрүүдэд зарим ШТС-ууд шатахуун олгохгүй байгаатай холбогдуулан дугаарлах иргэдийн тоо нэмэгдэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан зарим иргэд салбарын сайдыг огцрох ёстой хэмээн цахим сүлжээгээр байр сууриа илэрхийлж байгаа юм. 

Харин АҮЭБ-ийн сайд  Г.Дамдииням үүнд тайлбар хийжээ. 

Тэрбээр "Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна. Энэ нэг өдөр үүссэн асуудал биш. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудал. Энэ удаагийн байдал ирэх 2 өдөрт арай намжчихаар байна.

100 хувь гаднаас хараат, 95 хувийг нийлүүлж байгаа орны нөхцөл байдлаас импорт хэдэн өдөр буурахад л бид хэцүүддэг. 5 хувийг нийлүүлж байгаа айлаас импортлох хэмжээгээ нэмэх яриа хэлэлцээр хийж байна. Үр дүн гарна. Орж ирснийг нь бүгдэд боломжоор нь хүргэчих гээд л ажиллацгааж байна даа. Цаашид:

1. Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж дуусгах

2. Үйлдвэрийн түүхий эдээ бэлтгэх.

3. Нөөцлөх сав их хэмжээгээр барьж байгуулах.

4. Нөөцийн хяналтын улсын нэгдсэн системтэй болох зэрэг ажлууд хийгдэх ёстой. Дээрх 4 ажилд бодлого, шийдэл гаргаад ажиллаж байна. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.182
    6 цагийн өмнө

    Дахиад нэг арчаагүй биеэ тоосон мал ирвэл хэцүү л дээ.

    Хариулах
    • 43.228.130.188
      6 цагийн өмнө

      сайд буугаад нэмэгдэн гэж юу байхав сайдын буруу биш