С.Бямбацогт: Ачаа үүрээд явчих, сайдыг орлоод ажиллачих дэд сайд хэрэгтэй байна

С.Гандэлгэр
7 цаг 3 минутын өмнө

Дэд сайдын томилгоотой холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцэн мэдээлэл хийгээд буй. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос тодруулж байна. 

Тэрбээр "Төрийн ажил явахад дэд сайд нар хэрэгтэй байна. Сайд нар өчнөөр олон ажлын хэсэг, байнгын хороо, чуулган, Засгийн газрын хуралдаан, гадаад дотоод томилолт гээд олон ажил байдаг. Чуулган дээр сайд нь байхгүй байна, заавал байх ёстой гээд л ярьдаг.

Хяналт бүтээмжийн менежер гээд 120 гаруй албан тушаалын цомхотгож байна. Үүнтэй холбоотой зардлын хэмнэлт гарч байгаа. Улс орны эдийн засаг хэцүү байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ажил хийгээд ачаа үүрээд явчих, сайдыг орлоод ажиллачих дэд сайд хэрэгтэй. Дэлхий нийт тийм байдаг. Өнөөдөр Дэд сайдгүй улс байдаггүй. Тийм болохоор дэд сайдын томилгоог хийсэн. Ардчилсан нам ойлгох байх гэж найдаж байна. Хуучин УИХ дээр газрын дарга, ТНБД ирээд сайдын өмнөөс асуудал танилцуулдаг, сайдын өмнөөс асуултад хариулдаг байсан. Одоо дэгийн тухай хуулиар зөвхөн сайд, дэд сайд оролцох хуультай болсон. Ард талд нь яамны ажил бас байгаа шүү дээ. Дэд сайд өрөөгүй, жолоочгүй, машингүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна