УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаан халуухан эхэллээ. Хурлаар хэлэлцэх эхний асуудал нь Монголбанкны ерөнхийлөгчийг томилж, чөлөөлөх асуудал байсан.
Нэр дэвшигч С.Наранцогтоос асуулт асуусан эхний гишүүн, УИХ дахь Ардчилсан намын төлөөлөл Б.Пүрэвдорж "МАН данс хааж, ард түмнээ даапаалдаг, дарга томилж, ард түмнээ дарладаг болж байна.Энэ жил 20 гаруй ААН дампуурсан. 28 мянга орчим ААН-ийн дансыг хаасан. Өнөөдрийн байдлаар 3.5 их наяд төгрөгийн татварын өртэй байгаа. Үүнийгээ гадаад бонд босгож нөхөж байгаа. 2.2 их наядын гадаад бонд, 500 тэрбумын дотоод бонд, 700 тэрбумын гадаад зээл авч өрийг өрөөр дарж байгаа. Ийм хүндрэл байна. Хэрвээ зэсийн үнэ унасан бол сүйрчихсэн байгаа. Хүмүүсийн амьдрал хэцүү байна шүү дээ. Даргын тоо яагаад нэмээд байгаа юм бэ ?
2026 оны төсөв бол данхар төсөв энэ төсвөө яаралтай бууруулахгүй бол ирэх жил бүр хүндрэх болно. 20 мянган ААН дампуурч байгаа" хэмээн бухимдсан юм. Тэрээр мөнгөний бодлого, зээлийн хүү буруулах талаар хийх ажлуудыг асууж, нэр дэвшигч Б.Пүрэвдорж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна