ЧУУЛГАН: С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгох эсэх санал хураалтыг нууцаар явуулна

Х.Батсайхан
3 цаг 18 минутын өмнө

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Наранцогтыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд С.Наранцогтоос асуулт асууж, үг хэлж дууссан.

Үдээс хойших хуралдаан одоо ирцээ бүрдүүлж байна. Ирц бүрдсэний дараа эхлээд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх, дараа нь Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Наранцогтыг томилох эсэх санал хураалтыг явуулна. Ингэхдээ, томилгооны санал хураалтыг Байнгын хорооноос гарсан саналын дагуу нууцаар явуулна гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал хэллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна