ЧУУЛГАН: Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох зөвшилцөх саналыг хэлэлцэж байна

Zuv.mn
2 цаг 14 минутын өмнө

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн үндэслэл, танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцуулсны дараа хэлэлцэх асуудлыг түр хойшлуулав.

Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс хуралдаж, сайд нар уг хуралд суусан тул ирц бүрдэлт хангалтгүй байна гэж УИХ-ын дарга үзэв. Улмаар Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцэхээр болж, ЕТГ-т хэл хүргүүлэх даалгавар өглөө.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна