Оюутолгойн сонсголтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хороон дарга О.Батнайрамдалаас тодрууллаа.
Тэрбээр, "Гурван өдрийн турш зохион байгуулсан Оюутолгойн сонсгол дээр 16 жилийн жилийн турш болсон үйл явц, эс үйлдэхүйнүүд, холбогдох үр дагаврыг бид бүгд авч хэлэлцлээ.
Үүнээс цаашаа бид нар Монгол улсын эрх ашиг дээр нэгдэж шийдэл гаргаад, шийдлээ хэрэгжүүлэх дээрээ анхаараад явах ёстой. УИХ-ын тогтоолын төсөл ер нь л тийшээгээ чиглэж байгаа гэсэн үг.
Монголын талын өгөөжийн асуудал маш чухал. Монголын талын 53 хувиас доошгүй байх нөхцлийг баталгаажуулж холбогдох гэрээнд тусгах ёстой гэж бид бүхэн үзсэн байгаа. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хянан шалгах түр хорооны тайланг танилцуулна. Үргэлжлүүлээд УИХ-ын тогтоолын төслөө хэлэлцүүлээд өнөөдөртөө батална гэсэн үг.
Оюутолгойн асуудлыг ярих болгонд Орос, Хятадын тал авах гэж байна гэх мэт мэдээлэл явдаг. Тэр хэлэлцээртэй ямар ч хамаагүй, нөлөөлөхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.89
Эзэмшлийн хувь 51 доошгүй бх ёстой
Хариулах