С.Эрдэнэбат: Оноос өмнө Оюутолгойн тогтоолын төслийг батлах дээр бүх гишүүд санал нэгдэж байгаа

Т.Отгонсувд
2025/12/19

Оюутолгойн хянан шалгах түр хорооны сонсгол ард түмэнд нээлттэй, юу болоод байгаа талаар ил тод болгож өгсөн. Би ч гэсэн зарим мэдээллийг олж авлаа. 

Ажлын хэсэг бол маш сайн ажилласан. Гэхдээ гишүүд нэмж санал өгмөөр байна гээд УИХ дээр хойшлууллаа. Хөрөнгө оруулагч нарт ч ойлгомжтой, УИХ ч нэгдсэн нэг байр суурьтай тодорхой болгож, нэг мөр шийдье л гэж байгаа юм. 

Гэхдээ оны өмнө Оюутолгойн асуудлыг эцэслэн шийдэх дээр УИХ-ын гишүүд дийлэнх нь санал нэгдэж байна. Өвдөхгүй, хурлаа таслахгүй, бүгдээрээ ирж итгэл үнэмшилтэйгээр Монголын эрх ашгийн төлөө тогтоолын төслийг заавал батлах ёстой. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.202
    2025/12/20

    УЧРАЛ, Бямбацогт нар оюу толгойн гэрээг сайжруулахгүй санаатай юм уу? ТЭР ярьж, дайрч байгааг нь хардааа. МӨНХ дарга байна гээд итгэсэн хүмүүс байх даа.

    Хариулах