Шатахууны олдоц муу иргэд 5-6 цаг дугаарлан шатахуун авч байгаа талаараа сошиал орчинд бичсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 53 вагон АИ92 бензин Оросоос орж ирнэ гэж салбарын сайд нь мэдээлсэн ч бодит байдал дээр иргэд шатахуунд дугаарласан хэвээр байна.
Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өөрийн сошиал хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ.
Тэрбээр, " Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье.
ОХУ-н талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын 4 өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм.
Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна.Мөн АИ-95 хувьд БНХАУ-с 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Улсын нийт ердийн хэрэглээний 2 сарын хэрэглээ юм. Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.202
ҮНЭН үү? Сая орбитын эцэс ороод ирлээ. БЕНЗИН түгээж байгаа цэг алга. ХЭЗЭЭ түгээх юм болдоо.
Хариулах