УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа.
Тэрбээр "МАН 68 гишүүнтэй. Ямар ч шийдвэр гаргах боломж байгаа шүү дээ. Гэтэл сандал суудал, төсөв мөнгөнөөсөө ч хэтрэхгүй байна. Тэр болгоныг цаг тухайд нь хэлж байна.
Жишээ нь хамгийн сүүлд шатахуун хөдөө орон нутагт хомстсон байна. Татвар, НДШ, ЭМДС мөнгөгүй байгаа гэх мэт олон асуудал байна. Энэ бүх зүйлийг богино хугацаанд шийд гэж Засгийн газрыг байнга шахаж байгаа. Бид чадлаараа шахаж байгаа. Бүр болохгүй бол дараа дараагийн арга хэмжээгээ авна.
Дэд сайд бол ердөө мөсөн уулын орой нь шүү дээ. Саяхан л 100 гаруй мянган төрийн албан хаагч байсан бол одоо бараг 300 гаруй мянга болсон байх. Цогцоор нь шийд гэж шаардлага тавьж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна